Бидний тухай

Итгэл дээр суурилсан амжилт

Интер Аудит ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын аудитын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, стандартын дагуу аудит, баталгаажуулалт, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, санхүү, бүртгэлийн сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 23 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Бид Төрийн аудит, хууль хяналтын байгууллагын захиалга, хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчид, иргэдийн хүсэлтээр төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, төсөвт байгууллага, хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, баримтад аудит, баталгаажуулалт, хөндлөнгийн хяналт шалгалт хийж, аудиторын тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргах, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Эрхэм зорилго

“Үйлчилгээний чанар, цар хүрээг нэмэгдүүлж, олон улсын аудитын компаниудын жишигт хүрсэн, хууль, стандарт, эрх зүйн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа бүхий мэргэжлийн байгууллага болох”

Үнэт зүйл

  • Мэргэжлийн ёс зүй
  • Мэргэшсэн боловсон хүчин
  • Мэргэжлийн чанартай үйлчилгээ
  • Байгууллагын нэр хүнд

Бидний зорилт

  • Хэрэглэгчдийн ашиг сонирхолыг тууштай хамгаалан, мэргэжлийн ур чадвар, чанартай үйлчилгээг эрхэмлэнэ.
  • Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартын тулгуур заалтуудыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоно.
  • Аж ахуй бизнесийн хүрээнд хуулийг дээдлэх, шудрага ёсыг сахин биелүүлэхэд байгууллага иргэдтэй нягт хамтран ажиллана.

Тусгай зөвшөөрлүүд:

  • Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх зөвшөөрөл

Манай мэргэшсэн хамт олон

Манай аудитор, ажилтнууд нь аудитын салбарт мэргэшсэн, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагуудын жинхэнэ гишүүд бөгөөд тогтмол суралцаж, өөрсдийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг хамт олон юм. Мөн бид дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн АССА-ийн ACCA Approved Employer – Trainee Development, Platinum-ийн шалгуурыг хангасан Монгол Улсын 10 дахь, дотоодын аудитын компаниуд дундаас анхны “АССА Approved Provider”-аар бүртгүүлсэн ажил олгогч байгууллага юм.

Ч.Мөнхбаяр

Гүйцэтгэх захирал

С.Уртнасан

Менежер

Д.Дэлгэрмаа

Ерөнхий нягтлан бодогч

С.Буманцэцэг

Ахлах аудитор

А.Ариунзаяа

Ахлах аудитор

С.Баярмаа

Ахлах аудитор

Э.Сумъяа

Ахлах аудитор

С.Хос-Уянга

Аудиторын туслах

О.Амгаланбаатар

Аудиторын туслах

Б.Цэцэгсүрэн

Аудиторын туслах

Б.Баярмаа

Аудиторын туслах