
"ИНТЕР АУДИТ” ХХК – ACCA APPROVED PROVIDER
“Интер Аудит” ХХК нь үүсгэн байгуулагдаад 21 дэх жилдээ аудит, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юм.
Аудит, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээний салбар нь өөрөө боловсон хүчний мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйд тулгуурладаг онцлогтой, мэргэжлийн гэх тодотголтойгоороо бусад салбараас ялгардаг.
Энэ удаад бид Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн АССА-ийн ACCA Approved Employer – Trainee Development, Platinum-ийн шалгуурыг хангаж гэрчилгээгээ гардаж аваад байна. Ингэснээрээ бид Монгол Улсын 10 дахь, дотоодын аудитын компаниуд дундаас анхны “АССА Approved Provider”-аар бүртгүүлсэн ажил олгогч байгууллага боллоо.
Ингэснээрээ бид ACCA-ийн гишүүн болохоор суралцаж байгаа суралцагч нарт олон олон давуу талыг олгох юм. Өөрөөр хэлбэл манай байгууллагад ажилласнаараа дараах үр өгөөжийг хүртэх юм.
Манай байгууллага мөн “АССА Approved Provider” болсноороо мөн дараах үр өгөөжийг хүртэнэ.