
СЗХ-ны 2024 оны 648 дугаар тогтоолоор "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагад зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам"-ыг баталсан. Тус журамд заасны дагуу Зуучлалын байгууллага нь Аудитын тухай хуулийн 10.1.1-т заасны дагуу Санхүүгийн тайландаа аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг дараа оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор СЗХ-нд цахимаар хүргүүлэх зохицуулалттай.