СЗХ-ны 2024 оны 648 дугаар тогтоолоор "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагад зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам"-ыг баталсан. Тус журамд заасны дагуу Зуучлалын байгууллага нь Аудитын тухай хуулийн 10.1.1-т заасны дагуу Санхүүгийн тайландаа аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг дараа оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор СЗХ-нд цахимаар хүргүүлэх зохицуулалттай.
Интер аудит ХХК Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор "Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд"-ийн тусгай ЗӨВШӨӨРӨЛ авлаа.
Манай байгууллага Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 176 дугаар тогтоолоор баталсан "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам"-ын шаардлагыг хангаж ЗӨВШӨӨРӨЛ авлаа.
Бид Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн АССА-ийн ACCA Approved Employer – Trainee Development, Platinum-ийн шалгуурыг хангаж гэрчилгээгээ гардаж аваад байна.